Бурхан Багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнууд баярын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 99101579_2957937994320108_1244164073310912512_o.jpg

Энэ жил бурхан багшийн их дүйчэн өдөр Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 2020.06.05 -нд тохиож байгаа билээ. Жил бүр энэхүү ерөөлтэй өдрийг угтан шашин соёл, хүмүүнлэгийн болон байгаль хамгааллын олон арван ажлуудыг зохион байгуулж олон нийт, сүсэгтэн олныг буяны сайн үйлсэд уриалан дагуулдаг билээ.

This image has an empty alt attribute; its file name is 98294242_2957937620986812_4709645821493116928_o.jpg

Энэ жилийн байгаль хамгаалал, хүмүүнлэгийн ажлын хүрээнд 2020.05.02-ны өдөр Бурхан багшийн их дүйчин өдрийг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Бурханы шашны хийдийн лам нар, Төрийн бус байгууллагууд, Жаал алхалтын клубийн залуус болон Туул голын сав газрын захиргаатай хамтран Гачууртын хар усан тохойд туул голын эрэг дагуух 1 тонн хог цэвэрлэж, ургаа модонд уясан 60 шуудай хадгийг авлаа.

This image has an empty alt attribute; its file name is 100055960_2957936747653566_8231733529239617536_o.jpg

            2020 оны 5-р сарын 23-ны өдөр “МОД-540” аяныг зохион байгуулж хүн бүрт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж нөхөн сэргээж, өөрийн байгаа орчиндоо мод тарихыг уриалан энэ жилдээ 108(хайлаас, чацаргана) мод Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд   тарилаа.

This image has an empty alt attribute; its file name is 100044889_2957937854320122_8570437175642947584_o.jpg

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил хэрэг төдий биш, манай нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь  ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой юм.               УИХ-ын 2019.12.20-ны өдрийн чуулганаар Монгол улсад Бурхан багшийн Их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгох хууль болгосон бөгөөд Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд, сүсэгтэн олон хамтран бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.